"Ачтан" эмнэлэгт эмчлүүлж байсан иргэн Сэлэнгэ аймагт тусгаарлагджээ

2021 оны 01 сарын 06

"Ачтан" эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад Сэлэнгэ аймгийн Хушаат суманд гэртээ очсон иргэнийг шинжилгээнд хамруулж, гэрт нь тусгаарлажээ.

Одоогоор тус эмнэлгээс 16 тохиолдол батлагдаад байгаа тул ойрын хавьтлууд болон тус эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийн судалгааг гаргах ажил үргэлжилж байна.

Иймд тус эмнэлгээр Арванхоёрдугаар сарын 15-наас хойш "Ачтан" эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд сайн дураараа шинжилгээнд хамрагдах хэрэгтэй байгааг ЭМЯ-аас мэдээлж байна.

Иргэн та гэр бүл, хайртай бүхнийхээ төлөө үнэн зөв мэдээллийг харьяа газар, аймаг, сумынхаа Онцгой комисс, Эрүүл мэндийнхээ төвд хандана уу.

Top