Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнуудаас нэмж халдвар ИЛРЭЭГҮЙ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 06

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнуудаас коронавирусний хоёр тохиолдол нэмж  илэрлээ гэж өнөөдөр ЭМЯ, ХӨСҮТ-ээс мэдээлсэн.

Тэгвэл энэ нь ташаа мэдээлэл аж. Тус байгууллагаас нэмж  халдвар илрээгүй.

Харин байгууллагын  ажилтны хадам ээж болон хүүхэд хоёрын шинжилгээ нь эерэг гарсан аж.

Тус байгууллагын ажилтан Б-гийн хувьд онцгой комиссоос гаргасан журмын дагуу хуваарьт ээлжтэй өдрөө буюу 2020 оны арванхоёрдугаар  сарын 30-ны өдөр ажиллаад буусны  маргааш  эхнэрээс нь  коронавирусний халдвар илэрсэн.

Б-гийн шинжилгээний хариу  хоёр хоногийн дараа эерэг гарснаар түүнтэй хамгийн ойр ажилласан 6 хүнийг тусгаарлажээ. Тусгаарлагдсан  ажилчдын шинжилгээний хариу сөрөг гарчээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top