ЭМЯ-аас коронвируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна. /2021.01.07/
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 12200 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ. Бүгд Улаанбаатарт бүртгэгдсэн бөгөөд 10 нь "Ачтан" эмнэлгийн эмч, ажилчид, тэдний гэр бүлтэй холбоотой.
Хоёр нь БЗД-ийн Нэгдсэн эмнэлгээс улбаатай гэр бүл, орцны дамжсан халдвар байна.
Нэг нь Голомт банкны теллер байна. Энэ нь цэгийн шинжилгээгээр илэрсэн. Тандалт судалгаа үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотод бүртгэгдэж байгаа халдварыг цааш нь үргэлжлүүлэн тандах, ард иргэдэд сэрэмжлүүлэх зарим зүйлийг зарын чанартай хэлж байгаа. БЗД-ийн Кино үйлдвэрийн дэргэдэх Голомт банкаар арванхоёрдугаар сарын 28-аас хойш үйлчилсэн хүмүүс харьяа цэгүүддээ шинжилгээ өгөөрэй.
Улаанбаатар хотод коронавируст халдвар 540 боллоо. Бусад аймгийн кластерт халдвар нэмж бүртгэгдээгүй.
Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтонд халдвар 866 болсон байна. Сүүлийн 24 цагт хоёр хүн эдгэрч, эмнэлгээс гарсан.
Нийт батлагдсан тохиолдол 1362 байна. Үүнээс 889 хүн буюу 65.3 хувь нь эдгэрсэн байна.
ШУУД ДАМЖУУЛАЛТ