Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.01.07/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 12200 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 13 хүний шинжилгээнээс халдвар илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Дээрх тохиолдлын 10 нь "Ачтан" эмнэлгийн голомттой холбоотой. Ингэснээр тус эмнэлгээс голомтолсон халдвар 26 боллоо. Хоёр нь Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн голомтын хавьтал байна. Харин нэг тохиолдол нь Баянзүрх дүүргийн Кино үйлдвэрийн тэнд байрлах "Голомт" банкнаас нэг халдвар илэрлээ. Бусад аймагт халдвар бүртгэгдээгүй. ХӨСҮТ-өөс хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарлаа" гэлээ.