Улаанбаатар хотын хэмжээнд Тэг зогсолт хийх асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл гараад буй. Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас одоогоор Тэг зогсолт хийх асуудал яригдаагүй, санал гаргаагүй гэсэн мэдээллийг өгч байна.
Тэг зогсолт хийх асуудлыг ЭМЯ дангаараа шийдэхгүй. Цар тахал, гамшигийн тухай хуулийн дагуу 17 байгууллагын төлөөлөл орсон баг тухай бүр эрсдэлийн үнэлгээ хийж байгаа. Үнэлгээнд үндэслэн саналаа гаргадаг.
ДЭМБ, 173 улс орон дагаж мөрдөх чиглэл бүхий зөвлөмжийг ХӨСҮТ хэрэгжүүлж байгаа. Одоогоор Тэг зогсолт хийх санал гараагүй байна гэлээ.