Хатуу хөл хорио тогтоож, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй энэ цагт Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар салбарын үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд Шуурхай штаб байгуулан ажиллаж байгаа бөгөөд агентлаг дээр ажиллах нэн шаардлагатай албан хаагчдын автомашинд QR код олгосон билээ.
Харамсалтай нь жүжигчин А.Ганчимэгийн төрсөн дүү нь өөр дээрээ авсан QR кодоо бусдад ашиглуулсан зөрчил гаргасан тул байгууллагын зүгээс тус ажилтанд хариуцлага тооцох болно гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
Жүжигчин А.Ганчимэгийн төрсөн дүү нь тус газрын Захиргаа удирдлагын газрын мэргэжилтнээр ажилладаг бөгөөд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжээд буй энэ үед гамшгийн асуудлыг хариуцан ажиллаж байгаа билээ.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар
Сэтгэгдэл ( 4 )
Өөрийн машингүй хүнд QR код өгдөг нь сонин машин нь Ганчимэгийн нэр гэсэн биздээ
Эгч нь дүүгээ дарамталж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байх магадлалтай тул дүүд нь авах арга хэмжээг эгч Ганчимэгт нь ноогдуулах нь зүйд нийцнэ.
Odoo nuguu zurchliin huuliaraa hatuu arga hemjee abaach,undur torguuli tabi. Busdad surgamjbolog.
Үлгэр дуурайлал болж явах ёстой олны танил хүн ийм ч байх гэж дээ чааваас \n