БАЯНГОЛ: 5, 6 дугаар хорооны иргэдээс хоёр өдөрт багтаан шинжилгээ авна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 08

Баянгол дүүргийн Шуурхай штабаас дараах мэдээллийг өгч байна. /2021.01.08/ 

Баянгол дүүргийн 5,6 дугаар  хорооны тодорхой байршилд хязгаарлалтын дэглэм хэсэгчлэн тогтоож тандалт, илрүүлгийн шинжилгээг /2021.01.08-09/ зохион байгуулна.

Явуулын 50 баг нийт 300 хүний бүрэлдэхүүнтэйгээр байр тус бүрээр очиж PCR шинжилгээг авах тул иргэн бүр шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна. Дээрх хоёр хорооны иргэдээс тандалт илрүүлгийн шинжилгээг хоёр хоногийн хугацаанд авч,  хязгаарлалтын дэглэмийг цуцлах юм.

Хязгаарлалт тогтоосон 5,6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, эмийн сан, бусад хөдөлгөөн хэвийн явагдана. Зөвлөгөө, шинжилгээтэй холбоотой мэдээллийг 1800-1222, 7012-3217 дугаараас лавлах боломжтой.

Хязгаарлалтын дэглэм хэсэгчлэн тогтоосон 5, 6 хороонд тандалт, илрүүлгийн шинжилгээ авч дууссаны дараа ариутгал, халдваргүйтгэл бүрэн хийнэ гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ard(122.201.22.198) 2021 оны 01 сарын 08

Ontsgoi komissiin ajiltnuudaddaa amjilt hosiery. Bolgoomjtoi ajillaaraa

0  |  0
Top