ШУУД: 33 хүнээс коронавирусний халдвар илэрлээ

2021 оны 01 сарын 08

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өгч байна \2021.01.08, 11:00 цаг\

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 14225 шинжилгээ хийхэд 33 хүнээс коронавирус илэрлээ. Үүнийг задалбал Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч байна. Бусад нь өмнө нь гарч байсан голомттой холбоотой, цаашаа үргэлжилсэн голомтын хавьтлууд байна. Мөнххада, БЗД-ийн Нэгдсэн эмнэлэг, ХСҮТ-ийн халдвараас улбаатай гэр бүлийн дамжсан халдваруудаас гарсан.

Мөн "Ачтан" эмнэлгийн ажилчид болон тэдний гэр бүлийн хүмүүс байна. Тус эмнэлгийн 21 эмч, ажилчид өвчилсөн. Тэдгээрийн гэр бүлийн хавьтал 18 хүн байна. Тус эмнэлэгтэй холбоотой тохиолдлын тоо 39 болсон байна.

Үүнээс гадна орцны хавьтал, ялангуяа БГД-ийн 6 дугаар хороонд нэг орцны зургаан хүн халдвар авсан байна. Энэ нь тус хорооны 65 дугаар байр, 43А байр, 57 дугаар байруудад өвчлөл, урьд гэр бүлийн хавьталтай холбоотой тохиолдлууд гарч байна. Тэнд мөн "Ачтан" эмнэлгийн ажилчдын байр байдаг юм байна. Үүнтэй холбоотойгоор тухайн хэсэгт үргэлжилсэн голомтлог байдал үүссэн байна.

Тиймээс БГД-т үүссэн голомттой холбоотойгоор тус дүүргийн 5, 6 дугаар хорооны иргэдэд шинжилгээ үйл ажиллагаа өчигдөр оройноос зохион байгуулагдсан.

ШУУД ДАМЖУУЛАЛТ

Top