Орцноос батлагдсан 6 тохиолдлын 1 нь “Мөнгөнгүүр” эмнэлгийн лаборант гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 08

ЭМЯ, ХӨСҮТ-ээс коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. /2021.01.08/

Баянгол дүүргийн   6 дугаар хорооны нэг орцноос 6 хүнээс халдвар илэрсэн гэлээ. Орцноос үүссэн 6 тохиолдлын нэг нь “Мөнгөнгүүр” эмнэлгийн лаборант учраас тус эмнэлгээр сүүлийн өдрүүдэд үйлчлүүлсэн иргэд шинжилгээ өгөх шаардлагатай гэв.

Баянгол дүүрэгт "Ачтан" эмнэлгийн ажилчдын байр байдаг. Тус эмнэлгийн ажилчдын гэр бүлээс тохиолдлууд батлагдаж байна.

Сүүлийн  24 цагт ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн болон бусад салбар лабораториудад нийт 14, 225 хүнд шинжилгээ хийснээс 33 хүнд халдвар илэрлээ. Үүний 2 тохиолдол нь Цэргийн төв эмнэлгийн 2 ажилтан буюу эмч, сувилагч байна. Бусад 31 тохиолдол нь өмнө нь үүссэн голомтуудын хавьтлуудаас илэрчээ. ХСҮТ, “Мөнххада” компани, Ачтан эмнэлгийн голомтуудтай холбоотой тохиолдлууд гэж ХӨСҮТ-ээс мэдээллээ. 

Top