ЭМЯ, ХӨСҮТ-ээс коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ /2021.01.08/
Нийслэл хотод амьдарч байгаа хүн бүр коронавируст халдварт өртөх өндөр эрсдэлтэйг байнга хэлж буйгаа ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл тодотголоо.
“Мөнххада”, “Ачтан” эмнэлэг, орцны голомтууд идэвхтэй байна. “Ачтан” эмнэлгийн ажилчдын байранд олон гэр бүл байдаг. Гэр бүлийн голомтууд эрсдэл өндөртэй байна гэж ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 43-А байрны орцноос илэрсэн 6 тохиолдлын 2 нь олон хүнтэй харилцдаг ажил эрхэлдэг хүмүүс байна гэв. Тодруулбал, нэг нь “Ачтан” эмнэлгийн лаборант, нөгөө нь ИНЕГ-т ажилладаг хүн байна гэлээ.