Сэлэнгэ аймгийн нэгдсэн вируслогийн лабораторид хийсэн 242 хүний PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа.
Сэлэнгэ аймагт батлагдсан 217 тохиолдлын 88,9 хувь буюу 193 иргэн эдгэрч, сувилалын хяналтад 12, гэрийн ажиглалтад 15, бүрэн эдгэрч хяналтаас гарсан 166 иргэн байна.
Нэгдсэн эмнэлгийн “Ковид”-ын тасагт эмчлэгдэж байсан өвчтөнүүдээс зургаан иргэн эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжлээ гэж өнөөдөр /2021.01.08/ Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.