ЭМЯ, ХӨСҮТ-ээс коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг өглөө./2021.01.09/
“Мэдээлэл холбооны сүлжээ” компанийн нэг ажилтнаас халдвар илэрсэн тул тус компанийн 10 ажилтныг ойрын хавьтлаар тусгаарлан, нийт 54 хүнээс шинжилгээ авахад хариу нь сөрөг гарчээ.
Улаанбаатар хотод бүртгэгдсэн нийт тохиолдол 584 болсон бол улсын хэмжээнд 910 болоод байна. Монгол Улсын хэмжээнд нийт 1408 тохиолдол бүртгэгдсэнээс 896 нь эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар 501 өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Сүүлийн 24 цагт ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн болон бусад салбар лабораториудад нийт 13,773 хүнд шинжилгээ хийснээс 13 хүнд халдвар илэрлээ. Эдгээр тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Өмнөх халдварын голомтуудын хавьтлаар тусгаарлагдсан иргэдээс халдвар батлагдсан.
"Ачтан" эмнэлэг, Тэнүүн-Огоо, Баянзүрх дүүргийн эмнэлэгтэй холбоотой тохиолдлууд байна гэв. Шинээр батлагдсан 13 тохиолдлын 6 нь "Ачтан" эмнэлгээс үүссэн голомттой холбоотой. Тус эмнэлгийн нийт 21 эмч, ажилтан халдвар авсан. Тэдний гэр бүлийн 24 хүн халдвар авч, нийтдээ энэ голомтод бүртгэгдсэн халдвар 45 боллоо гэсэн мэдээллийг өглөө.