БГД-ийн 5, 6-р хорооны 13,487 иргэнийг шинжилгээнд хамруулаад байна

2021 оны 01 сарын 09

Баянгол дүүргийн 5, 6-р хороонд хязгаарлалтын дэглэм хэсэгчлэн тогтоож, одоогийн байдлаар нийт 13,487 иргэнийг шинжилгээнд хамруулаад байна. Тухайлбал, өчигдрийн байдлаар 5, 6 дугаар хорооны 58 байрны 8727 иргэн, өнөөдөр /2020.01.09/ 09:00 цагаас эхлэн 4760 иргэнийг PCR шинжилгээнд хамруулав.

Уг тандалт, илрүүлгийн шинжилгээг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 17 баг 85 эмч, мэргэжилтнүүд, БЗД, СБД, СХД, ХУД, ЧД-ийн Эрүүл мэндийн төвүүдээс 38 багийн 190 ажилтан хүч нэмэгдүүлэн нийт 55 баг 275 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинжилгээний ажил үргэлжилж байна. Мөн дээрх хоёр хорооны нутаг дэвсгэрт дүүргийн Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Замын цагдаагийн хэлтсийн албан хаагчид үүрэг гүйцэтгэж байна. Хязгаарлалт хэсэгчлэн тогтоосон байршилд хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдаж байгаа бөгөөд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг үргэлжлүүлэн хийж байна.

Иймд, явуулын баг өрх бүрийн гишүүн бүрээс шинжилгээ авч байгаа тул иргэд та бүхэн шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна.

5, 6 хороонд байрлах ягаанаар тэмдэглэсэн байрууд шинжилгээнд хамрагдсан.

Top