Шинжилгээний 10 цэгт шалгалт хийхэд ЗӨРЧИЛ илэрчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 09

МХЕГ-аас “Ковид-19”-ийн шинжилгээ авах 10 цэгт хяналт, шалгалт хийжээ. Хяналтаар шинжилгээ авах цэгийн эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангаагүй, халдваргүйжүүлэлт хангалтгүй зэрэг зөрчил илэрч байна.

Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны тодорхой байршилд коронавируст “Ковид-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан хэсэгчлэн хаасан бөгөөд халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг явуулын 46 баг зохион байгуулж байна. Энэ үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавин ажиллаж байна гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top