ЭМЯ: Гадуур гарсан бол өдрөө, цаг хугацаатай нь бичиж тэмдэглээрэй!

2021 оны 01 сарын 09

Эрүүл мэндийн яамны Шуурхай штаб дээр ажиллаж байгаа Судалгаа шинжилгээнээс бүлгээс өнөөдөр /2021.01.09 / мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн З.Адъяасүрэн дараах зөвлөмжийг өглөө.


Тэрбээр "Хүнсээ цуглуулах, эмийн санд очих зэргээр гэрээс гарах шаардлага айл өрх, хүн бүрт гарна. Тэгэхээр халвар авсан хүн ясан газарт очиж, хавьтал болсон эсэхийг магадлах асуудал гарахад тухайн өдрөөс хойш 14 хоног нь нууц үеийн хугацаатай холбогдож гардаг. Үүнийгээ мартах явдал байдаг.

Тийм учраас гадуур гарсан өдрөө цаг хугацаатай нь бичиж тэмдэглэ. Ямар нэг худалдан авалт хийсэн бол НӨАТ-ын баримтаа хадгалах, ямар нэг асуудлын тухай яригдвал түүнийгээ лавлаж харж байвал энэ халдвараас сэргийлэхийн тулд холбогдох хүмүүсийг судлах, шинжлэх, тусгаарлах байдалд хүрч, ЭМ-ийн байгууллагаас асуумж авахад ямар нэг мартахгүйгээр тодорхой хэлэх боломжтой. Энэ нь халдварыг таслан зогсооход ихээхэн ач холбогдолтой гэдгийг анхааралдаа аваарай" гэв.

Top