Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн 2021.01.11-нээс ХЭВИЙН ГОРИМД шилжиж, QR код шаардлагагүй болно

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 09

Ирэх даваа гарагийн 06:00 цагаас нийтийн тээвэр энгийн цагийн хуваарийн дагуу явна. Автомашины хөдөлгөөн хэвийн явагдаж, дугаарын хязгаарлалт хэрэгжинэ.  QR код ирэх даваа гарагаас эхлээд хэрэгжихгүй гэж Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хэллээ.

Сануулахад энэ сарын 4-ний өдрийн УОК, Засгийн газрын хуралдаанаар ирэх даваа гараг буюу 11-ний өдрийг хүртэл томоохон голомт гарахгүй бол Хөл хорионы зэрэглэлийг 1 зэргээр бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллуулж байсан үйлчилгээний салбаруудын үйл ажиллагааг эхлүүлнэ гэсэн тогтоол гаргасан.  

Энэ тогтоолын дагуу Нийслэлийн Онцгой Комисс өнөөдөр  хуралдаж, ирэх даваа гарагаас зарим худалдаа, үйлчилгээний салбаруудыг нээхээр болсныг мэдээллээ. Мөн коронавируст халдварын тархалтыг хумихад сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл өндөртэй 18 салбарын үйл ажиллагааг хориглоно гэдгийг мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gomboo(172.56.42.174) 2021 оны 01 сарын 10

Narnii guur uimuu geed haraad baisan urd hurshiin zurag tavitsiin bishuu hu.

0  |  0
Top