Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.01.10/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт нийт 22993 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 21 хүнээс халдвар илэрлээ. Тэдний нэг нь тусгай үүргийн онгоцоор ирсэн энхийг сахиулагч байна. Мөн ХӨСҮТ-ийн нэг сувилагчаас халдвар илэрлээ. Үлдсэн 19 тохиолдол нь голомтуудын хавьтал байна. Тухайлбал, "Мөнххада" ХК-ийн нэг ажилтан, гэр бүлийн дөрвөн хүнээс халдвар илэрлээ. Мөн "Ачтан" эмнэлгийн гэр бүлийн хавьтлын нэг хүнээс халдвар илэрсэн. Энэ хүн бол "Сонгдо" эмнэлгийн эмч байна. "Сонгдо" эмнэлгийг тусгаарлаж, 160 хүнээс шинжилгээ авах ажил үргэлжилж байна" хэмээн ярилаа.