Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы тушаалаар Халдварт өвчин судлалын үндэсний төвд Менежментийг баг томилон 2020 оны 1 сарын 5-ны өдрөөс ажиллаж эхэлсэн байна.
Халдварт өвчин судлалын үндэсний төв нь халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэлт, тандалт судалгаа, оношлогоо, эмчилгээний асуудлыг Үндэсний хэмжээнд удирдан зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүрэг Эрүүл мэндийн яамны харьяа лавлагаа шатлалын байгууллага юм. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Коронавирүст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.4, Улсын онцгой комиссын даргын 38 дугаар тушаалаар томилогдсон “Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажилласан шуурхай бүлэг” –ийн болон Эрүүл мэндийн сайдын А/599 тушаалаар тус төвд хийгдсэн “Коронавирүст халдварын үеийн тусламж үйлчилгээний эрсдэлийн үнэлгээ”-ний санал, дүгнэлтийг хэрэгжүүлэх зорилгоор тус төвд Эрүүл мэндийн сайдын А/630 тоот тушаалаар Менежментийг баг томилон 2020 оны 1 сарын 5-ны өдрөөс эхлэн ажиллаж байна.
ХӨСҮТ-ийн эмч, ажилтны дундах эмнэлгээс шалтгаалах халдварын өртөлтийг бууруулах, тандалт судалгааны менежмент, лабораториудын уялдаа, мэдээллийн урсгалыг тодорхой болгох, эмнэлгийн орчин, түүний аюулгүй байдлыг бүрдүүлэх зэрэг үндэсний төвийн чиг үүрэг бүхий үйл ажиллагааг эрс сайжруулах шаардлагатай гэж үзжээ.
Тус менежментийн багт сайдын тушаалыг ЭМЯ-ны ТЗУГ дарга П.Эрхэмбулган танилцуулж, Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал ХӨСҮТ-д хийсэн эрсдэлийн үнэлгээ, түүний дүнд тулгуурлан хэрэгжүүлэх ажлыг санал, зөвлөмжийг тус тус танилцуулжээ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Менежментийг баг нь гурван үндсэн чиглэлийг анхааран шуурхай, үр дүнтэй ажиллахыг анхааруулсан байна.
Үүнд:
Менежментийн баг нь Эрүүл мэндийн сайд, удирдлагын багийг 7 хоног бүр мэдээлэлээр ханган тулгамдсан асуудал, түүний шийдлийн талаарх саналыг хэлэлцүүлэн удирдамжинд тусгагдсан чиг үүргийн дагуу шийдвэр гаргуулах, хөрөнгө оруулалт хийх, санүүжилтийг шийдвэрлүүлэн газар дээр нь хэрэгжүүлэн ажиллана.
Багийг ЭМЯ-ны лавлагаа шатлалын хэлтсийн ахлах шинжээч А.Өнөржаргал ахлах, хүний нөөц, мэдээлэл технологи, хяналт шинжилгээ үнэлгээ, эрсдлийн менежмент ба эмнэлгийн эпидемиологи, лабораторийн чанарын хяналтын мэргэжлийн чиглэлийн бүрэлдхүүнтэй баг ажиллаж байна.
Энэхүү арга хэмжээний үр дүнд ХӨСҮТ-ийн үйл ажиллагааг сайжруулах төлөвлөгөөний биелэлт, хэрэгжилт, байгууллагын менежмент сайжирч, үйлчлүүлэгч, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудын сэтгэл ханамж дээшлэн, ажлын орчин, халдвар хамгаалалын нөхцөл, тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал сайжирч, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой эрсдэл буурна гэж үзэж буй юм байна.
Сэтгэгдэл ( 12 )
Залуу бас мэргэжлийн хүний зөв шийдвэр байнх. Баяр хүргье амжилт...
оройтсон бороо.
Боохой борооноор гэгч болж байгаа юм биш биздээ!?
Нэг эмнэлгийн даргатайгаа алалцсан сайданцар 1 байнаа
Дээрмийн бодлоо нийтэд өрсөж хүргэх гэж их хичээж дээ. Бүгд лүйварчдын хөлсний бичлэгээр комент дүүрсэн байна.
Хүсээд байгаа хүнээр нь хийлгээд үз дээ, Мэдээж орчин цагийн шинэ аргаар ажиллах баг гэдэг нь хатуухан хэлвэл сэвдээ гарвал өөрсөддөө ашиг унагаах бодол генэнд нь суучихсан гоёоор нэрэлвэл эдийн засгийн бүлэглэл, муугаар нь нэрэлвэл дээрэмчин,лүйварчид ч гэж болох хэсэг бүлэг залуусын нэгдэл. Тэд асар удахгүй дээрэмдсэн хусмаа буулаацалдаж гэдсэндээ хөлөө хийлцэнэ. харж л байгаарай!.Одоохондоо зарим хөөргөн нэг нь эдийн засгийн ухааны фелософ ч гэж бодож мэдэх хүүхдүүд. Өгөөд үздээ Дараа нь харамсахгүй л байхаа бод.
ХӨСҮТ ыг хуйгаар нь цэвэрлэх хэрэгтэй эмч сувилагч нар нь дотоод халдвараа тараана зохих хуулиин байгуулагууд татварын газар хөндлөнгиин аудит ажиллах хэрэгтэй юм биш үү эмч нар нь ёс зүыгүй байна ш дээ мөнгө угаалтанд хамжигчаар орчихсон
Зальт этгээд Нямхүүгийн хаанчлалаас ХӨСҮТ ийг аврах хэрэгтэй.
А.Өнөржаргал чинь өөрөө яаманд Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдал, халдвар хамгаалал хариуцсан ахлах мэргэжилтнээр сүүлийн жил хагас байхдаа юу ч хийлгүй байж байгаад ХӨСҮТ эмнэлгийн халдвар алдчихаад, юун менежментийн баг ахлах вэ????, эмнэлгийн халдвар алдсан, хариуцлага алдсан хүнээр Менежментийн багийг ахлуулах нь хэр зөв бэ?
ХӨӨӨЕ ЗИНДААА ОДОО 2020 ОН ЮМ УУ 2021 ОН ЮМ УУ?! ГАЧИГ АА ЗАСААРАЙ!!!
маш зөв хуучин арга барилыг халж орчин үеийн шатанд ажиллах цаг болсон мөнгөгүй гэсээр байгаад муу айлын оромж шиг болсон байна манай эмнэлгүүд үнэхээр хоцрогдсон болох нь цар тахлын үед тод мэдэгдэж банйа
эмч нартах баярлаж явдаг шүү\nбитгий буруу сэхээрээ хайртай шүү та нартаа