ЭМЯ-наас өнөөдрийн /2020.01.11/ ээлжит мэдээллээ өглөө.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
Өчигдөр нийт 14216 хүнд PCR шинжилгээ хийжээ. Үүнээс Улаанбаатар хотод нийт 13 тохиолдол илэрч, кластер голомт нийт 616 боллоо. Ингэснээр батлагдсан тохиолдол 1442 боллоо. Батлагдсан тохиолдол нь "Тэнүүн огоо" ХХК, гэр бүлийн дамжсан халдвар, "Мөнххада" ХХК, "Ачтан" эмнэлэгтэй холбоотой халдварууд байна. Үүнээс 896 хүн эдгэрсэн байна.
Одоогоор 535 хүн эмчлэгдэж байна. Үүнээс хөнгөн 416, хүндэвтэр 106, хүнд 11, маш хүнд 2 хүн байна. Нийт 1129 гаруй хүнийг тусгаарлалтад байлгаж байгаад 182 хүнийг гаргасан.
БГД-ийн 5,6 дугаар хороог тусгаарлаж, хоёр хоногийн хугацаанд 20 гаруй мянган хүнээс шинжилгээ авсан байна. Одоогоор 18300 орчим шинжилгээний хариу гарахад найман хүнээс халдвар илэрчээ. Энэ нь Улаанбаатар хот дахь коронавирусний тархалтыг харах чухал арга хэмжээ боллоо. Иймд маскаа зүүх, гараа тогтмол угаах, хүн хоорондын зай барих дэглэм тогтмол сахих шаардлагатай байна.