БГД-ийн 5, 6 дугаар хорооноос 8 тохиолдол илэрчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 11

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өглөө.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа БГД-ийн 5,6 дугаар хорооны 20 гаруй мянган хүнийг шинжилгээнд хамруулахад найман тохиолдол илэрсэн талаар өнөөдрийн 11:00 цагийн ээлжит мэдээллээр хүргэлээ. 

Тэрбээр "БГД-ийн 5,6 дугаар хороог тусгаарлаж, хоёр хоногийн хугацаанд 20 гаруй мянган хүнээс шинжилгээ авсан байна. Одоогоор 18300 орчим шинжилгээний хариу гарахад найман хүнээс халдвар илэрчээ. Энэ нь Улаанбаатар хот дахь коронавирусний тархалтыг харах чухал арга хэмжээ боллоо. Иймд маскаа зүүх, гараа тогтмол угаах, хүн хоорондын зай барих дэглэм тогтмол сахих шаардлагатай байна" гэлээ. 

Top