Эрүүл мэндийн яамны мэдээлснээр сүүлийн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод 14 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Эдгээрийн нэг нь Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ) ажилтны ойрын хавьтал болсон хүн байжээ.
Тодруулбал, өмнө нь коронавируст халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн ИНЕГ-ын харьяа салбар нэгжийн нэг ажилтны ойрын хавьтагч болох тусгаарлалтад байгаа 20 ажилтнаас нэг хүний давтан шинжилгээний хариу эерэг гарчээ.
Иймд Ковид-19 халдварын тархалтын эрсдэл үүсэж болзошгүй байгаа тул нийт ажилтнууд хувийн ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэм, УОК, ЭМЯ болон холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан заавар, зөвлөмжийг чанд сахих, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед ажиллах ажлын байрны горимыг дагаж мөрдөн анхаарал болгоомжоо сулруулахгүй байхыг Иргэний нисэхийн ерөнхий газрын Гамшгаас хамгаалах түр штабаас сэрэмжлүүлж байна.