БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 09:30 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол нэгдүгээр сарын 13-ны 00.00 цагийн байдлаар 562-оор нэмэгдэж, нийт 70,212-д хүрэв.
Шинээр илэрсэн 562 тохиолдлын 26 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна.
Нийт 54,636 (+1,067) иргэн эдгэрсэн бол 1185 (+20) иргэн нас барсан.
Одоогийн байдлаар 4,872,312 (+58,227) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 4,619,186 (+61,521) иргэний хариу сөрөг гарч 182,914 (+3,856) иргэний хариу хүлээгдэж байна.
Тусгаарлалтад 14,391 (-525) иргэн байна.
Сэтгэгдэл ( 0 )