Баянгол, Баянзүрх дүүргийн хороодын голомтууд өндөр эрсдэлтэй байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 13



Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ээс сүүлийн 24 цагийн байдлаар коронавируст халдварын нөхцөл байдал ямар байгааг танилцууллаа. Нэгдүгээр сарын 13-ны байдлаар Улаанбаатар хотод  13 шинэ тохиолдол батлагдаж, нийслэлд батлагдсан нийт тохиолдол 643, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 1469 боллоо.

Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Улаанбаатар хотод 10 голомт үүссэн ба одоогийн байдлаар 3-4 голомт өндөр идэвхтэй байна. Тодруулбал, "Ачтан" эмнэлэг, Баянгол, Баянзүрх дүүргийн зарим хороодод үүссэн голомтууд эрсдэлтэй байна гэлээ.

Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны 20 мянга гаруй иргэдийг шинжилгээнд хамруулж, 8 тохиолдлыг илрүүлсэн. Тус дүүргийн 4 дүгээр хорооноос 6 тохиолдол илрээд байна.

Баянзүрх дүүргийн 9, 15, 17 дугаар хороодод тандалт илрүүлгийг эрчимжүүлэн ажиллаж эхэлжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top