Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ийн мэдээлснээр сүүлийн 24 цагийн байдлаар Улаанбаатар хотод 13 шинэ тохиолдол батлагдаж, нийслэлд батлагдсан нийт тохиолдол 643, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 1469 боллоо.
Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Улаанбаатар хотод 10 голомт үүссэн ба одоогийн байдлаар 3-4 голомт өндөр идэвхтэй байна.
Тодруулбал, сүүлийн үеийн том голомт болох "Ачтан" эмнэлгээс улбаатай, дам, гинжилсэн халдвар үргэлжилж байна. Нийт халдварын тоо 48 хүрсэн. Эдгээрийн 22 нь эмнэлгийн ажилтан бол гэр бүлийн болон бусад хавьтагчид болох 26 хүн байна. "Мөнххада", "Тэнүүн-Огоо" компанийн үргэлжилсэн голомтууд анхаарлын төвд хэвээр байна. Мөн эдгээрээс эх сурвалжтай Баянгол дүүргийн 5 орон сууцанд голомт бүртгэгдсэн ба ойрын хавьтлуудыг тусгаарлажээ.
Сүүлийн үед идэвхтэй байгаа нэг голомт нь БЗД-ийн 17-р хороо болжээ. Тус хорооны дөрвөн гэр бүлийн арав гаруй хүн өвчилсөн байна. Мөн эндээс үргэлжлэн тус дүүргийн 9-р хороонд хүмүүс өвчилжээ. Тиймээс БЗД-ийн 17-р хороонд Баянгол дүүрэгт хийсэн шиг голомтын илрүүлэг, шинжилгээний ажлыг өнөөдрөөс эхлүүлэхээр боллоо.
Шинээр үүссэн голомттой холбоотойгоор,