Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ийн мэдээлснээр сүүлийн 24 цагийн байдлаар Улаанбаатар хотод 13 шинэ тохиолдол батлагдаж, нийслэлд батлагдсан нийт тохиолдол 643, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 1469 боллоо.
Өнөөдрийн мэдээллийн үеэр "Нэг орцны мөн хөрш айлууд халдвар авах тохиолдол хэд хэд бүртгэгдсэн" талаар мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор "БГД-ийн 4-р хороо болон БЗД-ийн 17-р хороонд нэг орцны хөршүүд халдвар авчээ. Халдвар агааржуулалтын хоолойгоор дамжих боломжтой юу, халдвар дамжсан замын талаар ямар таамаглал дэвшүүлж байгаа вэ" гэдгийг сэтгүүлчид тодруулав.
Үүнд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "БГД-ийн 4-р хорооны дөрвөн орон сууцанд гэр бүлийн хүрээнд халдвар бүртгэгдсэн. Батлагдсан тохиолдлын зэргэлдээ хаалга болон дээд, доод давхрын хүмүүс халдвар авсан. Дөрвөн орон сууцны иргэдийн үйлчлүүлдэг хүнсний дэлгүүр, СӨХ нэг бөгөөд орцондоо тааралдах зэргээс үүдэн халдвар авсан байх магадлалтай. Одоогоор агааржуулалтын эсвэл усны хоолойгоор халдвар дамжсан гэсэн судалгаа, дүгнэлт гараагүй байна. Энэ халдвар агаар дуслын замаар халддаг учраас бие биетэйгээ хавьтал болсон үед халдвар тархсан гэж үзэж байгаа. Үүнийг үргэлжлүүлэн судална. БЗД-ийн 17 дугаар хороонд гарсан тохиолдлын тухайд зэрэгцээ хашааны айлууд, мөн бие биенийхээ гэрээр орж гардаг хүмүүс байсан" гэсэн хариулт өглөө.
Харин ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинд агааржуулалтын хоолойгоор коронавирусийн халдвар тархсан талаарх судалгаа бол байгаа. Тухайлбал, 2020 онд Сингапурт гадаад ажилчдын байранд агааржуулалтын хоолойгоор халдвар тархсан. Мөн Хонгконгт нийтийн байрны агааржуулалтын хоолойгоор халдвар тархсан гэсэн мэдээлэл бий. Дэлхий дахинд агааржуулалтын хоолойгоор халдвар тархах өндөр магадлалтай гэж үзэж байгаа. Манай улсын тохиолдлын хувьд тандалт судалгаа үргэлжлэн хийгдэж байна. Тиймээс орон сууцанд амьдардаг иргэд аль болох цахилгаан шатанд суухгүй байх, нэг цахилгаан шатанд хоёроос дээш хүн суухгүй байх, өөд өөдөөсөө харж зогсохгүй байх, шатаар явахдаа шатны бариулд хүрэхгүй байх нь чухал. Хэрвээ та бүхэнд агааржуулалтын хоолойгоор халдвар дамжиж байна гэсэн таамаг, сэжиг төрвөл агааржуулалтын хоолойгоо мэргэжлийн хүнээр шалгуулах, агааржуулалтын хоолойг наалддаг туузаар (скоч) битүүлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна" гэлээ.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд, өнгөрсөн хоёр сарын хугацаанд Улаанбаатар хотод 10 голомт үүссэн ба одоогийн байдлаар 3-4 голомт өндөр идэвхтэй байна. Тодруулбал, сүүлийн үеийн том голомт болох "Ачтан" эмнэлгээс улбаатай, дам, гинжилсэн халдвар үргэлжилж байна. Нийт халдварын тоо 48 хүрсэн. Эдгээрийн 22 нь эмнэлгийн ажилтан бол гэр бүлийн болон бусад хавьтагчид болох 26 хүн байна. "Мөнххада", "Тэнүүн-Огоо" компанийн үргэлжилсэн голомтууд анхаарлын төвд хэвээр байна. Мөн эдгээрээс эх сурвалжтай Баянгол дүүргийн 5 орон сууцанд голомт бүртгэгдсэн ба ойрын хавьтлуудыг тусгаарлажээ.
Сүүлийн үед идэвхтэй байгаа нэг голомт нь БЗД-ийн 17-р хороо болжээ. Тус хорооны дөрвөн гэр бүлийн арав гаруй хүн өвчилсөн байна. Мөн эндээс үргэлжлэн тус дүүргийн 9-р хороонд хүмүүс өвчилжээ. Тиймээс БЗД-ийн 17-р хороонд Баянгол дүүрэгт хийсэн шиг голомтын илрүүлэг, шинжилгээний ажлыг өнөөдрөөс эхлүүлэхээр боллоо.
Шинээр үүссэн голомттой холбоотойгоор,
Сэтгэгдэл ( 2 )
1-Р 40000 МЯНГАТЫН БАЙРНУУДЫН 0-ИЙН ӨРӨӨНИЙ АГААРЖУУЛАХ САЛХИВЧ ХҮЙТНИЙ УЛМААС ХӨЛДӨЖ БИТҮҮРСЭН УЧИР БИЕ БИЕНИЙХЭЭ БОХИРЫГ ҮНЭРТЭЭД СУУЖ БАЙНА. ОРОН СУУЦАНД ХЭЛСЭН ЧИНЬ МӨС ХАЙЛАХААС НААШГҮЙ. УЧИР НЬ ДЭЭВЭР ДЭЭР ГАРВАЛ МАШ ИХ ХАЛЬТИРГААТАЙ. БИДНИЙГ ДЭЭВЭР ДЭЭР ГАРАХЫГ ХОРИГЛОСОН ГЭХ ЮМ. ТЭГЭЭД ОДОО ӨМХИЙ ҮНЭР НЬ БҮР ГААРЧ БАЙНА ОДОО ТЭГЭЭД ЯАНАА. ОНЦГОЙГИЙХНЫГ ДУУУДАЖ МӨСИЙГ НЬ АРИЛГАЖ БОЛОДОГ ЮМ БОЛОВ УУ.
Агаарын хоолойг хаахаар агаар сэлгэхгүй шүүдээ цонхоор шинэ агаар орж тасалгааны агаар агаарын хоолойгоор гарах учиртай