ШУУРХАЙ: БГД-ийн IV хороонд ХЭСЭГЧИЛСЭН ДЭГЛЭМ тогтоолоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 14

Баянгол дүүргийн 4-р хорооны байруудад өнөөдрөөс эхлэн 48 цагийн хөл хорио тогтоохоор болжээ.

Энэ хугацаанд буюу 2021 оны нэгдүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 4-р хорооны 1-15, 16, 17, 21, 43, 47 тоот байрны оршин суугчдаас коронавирусний тандалт, илрүүлгийн PCR шинжилгээ авах шаардлагатай болсон тул тухайн байруудад Дүүргийн Онцгой комиссоос хязгаарлалтын хэсэгчилсэн дэглэм тогтоох шийдвэр гаргаад байна.

Харин дээрх байршилд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдана. 

Эх сурвалж: БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АСУУЛТ (192.82.75.47) 2021 оны 01 сарын 14

Энэ хороонд халдвар гарсан юмуу. Өнөөдрийн мэдээгээр БГД-4 дүгээр хорооноос халдвар илэрсэн гэж мэдээлээгүй. Хариу өгнө үү.

0  |  0
Top