Баянгол дүүргийн 4-р хорооны 17 байрнаас тандалт, илрүүлгийн шинжилгээ авна гэж Баянгол дүүргийн Шуурхай штабаас мэдээллээ. Нэгдүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд тус хорооны 1-15, 16, 17, 21, 43, 47 тоот байрны оршин суугчдаас тандалт, илрүүлгийн PCR шинжилгээ авах юм байна.
Тухайн байруудад Дүүргийн онцгой комиссоос хязгаарлалтын хэсэгчилсэн дэглэм тогтоожээ. 4 дүгээр хорооны бусад байршилд хязгаарлалтын дэглэм үйлчлэхгүй. Дээрх байршилд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдана гэв.
Сэтгэгдэл ( 0 )