Баянгол дүүрэгт өнөөдөр зөвхөн 13-р сургууль дээр PCR шинжилгээ авна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 14

Баянгол дүүрэгт өнөөдөр /2021.01.14/ зөвхөн 13-р сургууль дээр 09:00-18:00 цагийн хооронд PCR  шинжилгээ авах юм байна. Ингэхдээ харъяалал харгалзахгүй, зөвхөн шинжилгээний цаг авсан иргэдэд үйлчилнэ.

Тиймээс шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд eruul.gerege.mn цахим хуудсанд нэвтэрч, регистрийн дугаараа бүртгүүлэн шинжилгээ өгөх цаг болон төвийн байршлын талаарх мэдээллийг авах, мөн шинжилгээний хариугаа харах бүрэн боломжтойг дүүргийн Шуурхай штабаас мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top