"Да хүрээ" зах ажиллахгүй, нийтийн тээвэр 17-р хороогоор дайрахгүй

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 14

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд “КОВИД 19” халдварын тохиолдол батлагдаж, голомтлон тархаж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул өнөөдөр (2021.01.14) 06.00 цагаас 2021.01.16-ны 23.00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэмд шилжүүлж, иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулахаар боллоо.

Энэ хүрээнд, явуулын 6, байнгын 4 нийт 10 цэгийг байгуулж, 18-аас дээш насны бүх иргэдийг өмнө нь шинжилгээ өгсөн эсэхийг үл харгалзан Пүрэв, Баасан гарагуудад PCR шинжилгээнд хамруулах тул шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна.

Хязгаарлалт тогтоосон хугацаанд хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдаж, бусад хөдөлгөөн хязгаарлагдах учраас шинжилгээ өгөхөөс бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна.

Зөвлөгөө, шинжилгээтэй холбоотой мэдээллийг БЗД-ийн шуурхай штабын 80535063, 93190092, 1900-1063 дугаараас лавлах боломжтой.

Жич: "Да хүрээ" авто плаза ажиллахгүй, нийтийн тээврийн үйлчилгээ тухайн хороогоор дайран өнгөрөхгүй болохыг мэдэгдэж байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top