Баянгол дүүргийн 4-р хорооны сонгогдсон байршилд 2021 оны нэгдүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд хийх тандалт, илрүүлгийн шинжилгээний ажил үргэлжилж байна.
Дээрх хороонд халдварыг тандах, илрүүлэх шинжилгээ хийх ажилд явуулын 27 багийн 200 эмч, ажилтан, дүүргийн Цагдаагийн газрын I, II хэлтсийн 140 албан хаагч болон дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналт зэрэг холбогдох албаныхан үүрэг гүйцэтгэж байна.
Оршин суугч та бүхэн хязгаарлалтын дэглэм зөрчиж, алба хаагчдын ажилд хүндрэл учруулахгүй байхыг хүсье.
Эх сурвалж: Баянгол дүүргийн Шуурхай штаб
Сэтгэгдэл ( 0 )