14 хоног хөл хорионд байгаа 98 өрхөд хүнсний тусламж үзүүлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 14



Баянгол дүүргийн Иргэдэд үйлчлэх төв өнөөдөр дүүргийн Засаг даргын Тамгын газрын Шуурхай штабын шийдвэр, Тамгын газрын дарга Б.Нарангэрэл, Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн нарын зөвшөөрлийн дагуу БГД-ийн 5-р хорооны нутагт байрлах Бэгдү хотхоны 65-р байрны 30 өрхөд "Хүнсний багц" хүргэжээ.

Өнөөдрийн байдлаар тус хотхоны оршин суугчдаас Иргэдэд үйлчлэх төвийн 1800-1222 дугаарын утсанд ирүүлсэн санал хүсэлтүүдийг нягтлаж судлан, 65-р байрны 144 өрхөөс хүнсний дэмжлэг зайлшгүй шаардлагатай 98 өрхийг тусламжид хамруулаад байна. Тус байр 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс хойш удаан хугацаанд хөл хорионы хамгаалалтад байгаа юм. 

Түүнчлэн дүүргийн 9-р хорооны өрх толгойлсон 1 иргэн, 23-р хорооны гэр нь галд өртсөн 1 айл, 12-р хорооны харьяат хүндээр өвдсөн 1 иргэнд зохих зөвшөөрлийн дагуу хүнсний тусламжийн багцыг хүргэж ажиллалаа гэж Баянгол дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top