Монгол эрдэмтэд коронавирусээр өвчлөөд эдгэхэд дархлаа тогтсон эсэхийг тогтоодог ОНОШЛУУР бүтээжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 15

Шинэ төрлийн коронавируст халдвараар өвдөөд эдгэсэн хүмүүст вирусний эсрэг биет үүсэж дархлаа тогтсон эсэхийг тогтоодог оношлуурыг Монгол эрдэмтэд бүтээжээ.

Оношлуурын туршилт амжилттай болж, оюуны өмчийн эрхээ авчээ.  Тиймээс хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.

ЭЛИЗА нэртэй уг оношлуураар SARS-CoV-2 вирусний халдварыг хүний цус, сийвэнд илрүүлэх, вирусийн тархалтыг судлах, хүн амын дундах дархлааны тогтолцоог хянах боломжтой аж.

Оношлуур бүтээх судалгааны ажлыг гурван сарын хугацаанд хийжээ. 2020 оны наймдугаар сарын 1-нд оношлуураа гарган авсан байна. Оношлуур нийт 196 сая төгрөгийн зардлаар бүтжээ.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.16.46) 2021 оны 01 сарын 16

Хийсэн бүтээсэн нь үнэлэмжтэй хийснийг нь баталгаажуулаад хэрэглэж байсан нь саяхан Гавьяат эмч Шаравын бүтээсэн шарханд түрхдэг тосон түрхлэгүүд гэх мэт Шарав эмч гавьяат болсон ч тосыг нь сүүлийн үед хийж хэрэглэхгүй болсон бх юм Хийсэн бүтээснээ хөгжүүлэхгүй баахан эм тариа гаднаас авч дамлан зарах л сонирхолтой болчих юм даа Эрдэмтдийн хувьд настай нь ч залуус нь мөр зэрэгцэн ажиллах Тэтгэврээ авсан ч ажиллах боломжтой бол ажиллаж л бх

0  |  0
Зочин(202.126.88.215) 2021 оны 01 сарын 16

Коронагийн вирусыг илрүүлэх оношлуурыг бүтээсэн гэсэн Хэрэглэж байгаа юү,монгол хүн бүтээсэн болохоор бас үнэлэмжгүй болсонуу. Гол нь амьдралд хэрэгжүүлэх нөхцөлийг нь хангаж өгөх хэрэгтэйшдээ.

1  |  0
зочин(64.119.16.49) 2021 оны 01 сарын 15

Маш сайн. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөагдөх\nхэрэгтэй . Манай. дарга нар. дээр нь. юм нэмэхдээ\nгайхамшигшүү. Ингээд юу ч биш. болгоно. шүү.

0  |  0
ЗОчин(203.91.118.150) 2021 оны 01 сарын 16

Нийт зардал гэж байхад. Ойлгож уншина уу

1  |  0
Оно(202.179.25.246) 2021 оны 01 сарын 16

Оношлуур маш өндөр үнэтэй юм байна. Ийм юм хийснээс огт хийгээгүй нь дээр байх байж. Хайран мөнгө.

0  |  5
Зочин(124.158.97.146) 2021 оны 01 сарын 17

Ашгүй дээ,шалгуулах юмсан,шинж тэмдэггүй өвчлөад өнгөрсөн хүмүүс их байвал вакцин ч шаардлагагүй болно

3  |  0
зочин(202.179.24.245) 2021 оны 01 сарын 16

Баяр аүргэе

1  |  0
sgef(66.181.168.8) 2021 оны 01 сарын 16

баяр хүргэе. Одоо практакт нэвтрүүлээд, цаашлаад гадаадад экспортолбол гоёо

2  |  0
Шилээ(66.181.161.76) 2021 оны 01 сарын 16

Их сургуулийн оюутан хийх л ажил шүү дээ

0  |  5
Top