ХУД-ийн цагдаагийн алба хаагчаас ХАЛДВАР илэрчээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 15

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд 16857  хүнд шинжилгээ хийхэд 12 хүний шинжилгээнд коронавирус илэрчээ. Эдгээр тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.  

Тодруулбал, "Мөнххада" компанийн ажилтны хавьтал болсон буюу тусгаарлалтад байсан дөрвөн хүнээс, мөн Баянзүрх дүүргийн 17, 12-р хорооны нэг бүлийн найман хүнээс халдвар илэрчээ. Тэд бүгд тусгаарлах байранд байжээ.
 
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр батлагдсан тохиолдлууд өмнө бие нь өвдөж, эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн үедээ эрүүл мэндийн байгууллагаар явсан байна. Тухайлбал, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт нэг өвчтөн 2-3 удаа очиж, үзүүлсэн байна. Тиймээс тус эмнэлгийг хяналтад авч, 100-гаад ажилтнаас шинжилгээ авлаа. Урьдчилсан байдлаар сөрөг гарсан. Мөн Хавдар судлалын үндэсний төвд халдвар авсан нэг хүн очиж үйлчилгээ авсан учир эмнэлгийн тусламж үзүүлсэн 21 хүнээс шинжилгээ авч, 10 хүнийг ойрын хавьтал гэж үзэн, тусгаарласан. Мөн "Энэрэл" эмнэлэгт нэг өвчтөн очсон байна. Тус эмнэлгийн 94 хүнд шинжилгээ хийсэн. Одоогийн байдлаар бүгдийнх нь хариу сөрөг гараад байна.

Батлагдсан тохиолдлын нэг хүн Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын 1-р хэлтэст ажилладаг хүн байсан. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн газрын 100 гаруй ажилтныг хяналтад авлаа. Одоогоор нийслэлд идэвхтэй үргэлжилж байгаа голомт гэвэл БЗД-ийн 17-р хороо байна. 17-р хороонд хэд хэдэн гэр бүлийн хүмүүс өвдсөн. Одоогоор 30-аад хүн тухайн хороонд халдварт өртсөн байна. Мөн тус хорооны залгаа 9-р хорооны хоёр гэр бүлийн хүн өвдсөн. Баянгол дүүргийн 4-р хорооны 1, 2-р байранд өвчлөл бүртгэгдсэн. Энэ мэтчилэн орон сууц, гудамж хороололд гарсан халдвар тархалт тасрахгүй байна. Иймд илрүүлэг шинжилгээг эрчимжүүлэн хийж байна. Өчигдөр БЗД-ийн 17-р хорооны 3000 гаруй хүнээс шинжилгээ авсан. 2000-аад хүний шинжилгээний хариу гарсан. Одоогоор халдвар илрээгүй байна" гэлээ. 
 
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод бүртгэгдсэн халдварын тоо 664, улсын хэмжээний кластер голомт дахь халдварын тоо 990 хүрээд байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд Цэргийн төв эмнэлгээс 38, ХӨСҮТ-өөс 14 хүн эдгэрч, дараагийн шатны эмнэлэг рүү шилжжээ. Нийт 571 хүн эмчилгээ, хяналт тандалтад байна. Эдгээр хүмүүсээс хоёр өвчтөний биеийн байдал маш хүнд байгаа аж.

ХӨСҮТ-д 245 хүн эмчлүүлж байгаагийн хавдартай нэг өвчтөний биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд тухайн хүн нь өчигдөр ХӨСҮТ-д хэвтжээ. 

Нийт өвчтөнүүдийг насны байдлаар авч үзвэл 0-101 насны хүмүүс байгаа аж. Эдгээрийн дийлэнхийг 24-49 насныхан эзэлж байгаа аж. 

Улсын хэмжээнд халдварын тоо 1491 хүрч, үүнээс 909 буюу 60,9 хувь нь эдгэрсэн тухай ЭМЯ мэдээллээ. 
 
Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.31.176) 2021 оны 01 сарын 15

Монголын эмя уок хамаг муухайгаа хууль хүчнийхнээр бамбай болгосон юм чинь халдвар авалгүй яах вэ нөгөөдүүл нь гэр орондоо халдвар тараана хамт олондоо тараана

0  |  0
Иргэн(202.9.46.168) 2021 оны 01 сарын 15

Дэлхийн совид19 тархалтыг өдөр болгон тоо баримттай нь мэдээлдэг сайтад Монгол улсын эдгэсэн хүн өчигдөр 909 хүн гэж байсан. Өнөөдөр энэ тоо нь өөрчлөгдөөгүй Л байна .өнөөдөр эдгэж эмнэлгээс гарсан хүн байхгүй шүү

1  |  0
З(66.181.190.146) 2021 оны 01 сарын 15

Хэн хэзээ ч өвдөж болно.өөрсдийгээ л сайн хамгаалахаа бод.олон долоон дэмий яриа энэ цагт хэрэггүй. Стрёсстэхийн нэмэр биздээ.

Гайхмаараа(66.181.188.38) 2021 оны 01 сарын 15

Өдөр болгон 12 хүн 13 хүн гэхийн. Маргааш бас л 13 хүн илэрлээ гэнэ дээ. Сонин юмаа.

0  |  0
Одоо болиоч дээ!(66.181.186.15) 2021 оны 01 сарын 15

Нөгөө Хакухо нь баахан вирустай хямд чихэр боов, архи пиво цуглуулаад Мөнххада-д явуулчихсныг нь үхэр монголчууд нь өлөн царайлаад өдөр шөнөгүй гударцгааж байгаа юм уу? Ямар учиртай голомт вэ?

0  |  0
Шог(202.179.25.246) 2021 оны 01 сарын 15

Халдвар авч шинж тэмдэг илрэх үед эмнэлэг хэсч санаатайгаар халдвар тараасан тахал тээгч биетүүдийг гамшгийн хуулиар шийтгэх эрүшгийн заалт байдаг гэсэн байхаа.

0  |  0
Top