ЧД-ийн Эрүүл мэндийн төвд нэг тохиолдол батлагджээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 15

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд "Ковид-19" халдварын батлагдсан нэг тохиолдол илэрлээ.

Тус дүүргийн 13 дугаар хорооны оршин суугч 66 настай иргэн Г нь биеийн байдал хүнд оноштойгоор өчигдөр (2021.01.14) Нийслэлийн түргэн тусламжийн төвийн автомашинаар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд хүргэгдэн ирсэн байна.

Тухайн иргэнд түргэн тусламжийн төвийн эмч болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нар түргэвчилсэн оношлуураар хоёр удаа шинжилгээ хийхэд хариу СӨРӨГ гарсан бөгөөд оношийг баталгаажуулах үүднээс PCR шинжилгээг авчээ.

Улмаар өвчтөнийг тусгаарлан ажиглах байранд шилжүүлж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байсан аж.

Харин өнөөдөр (2021.01.15) уг өвчтөний PCR шинжилгээний хариу ЭЕРЭГ гарсан тул ХӨСҮТ-д шилжүүлж эмчилгээ, шинжилгээ, тандалт, ажиглалтад хамруулахаар болсон байна. Үүний дараа голомтын ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байсан эмч, мэргэжилтнүүдийг тусгаарлан, шинжилгээ ажиглалтад хамруулах бөгөөд тус эмнэлгийн ойр орчимд хөдөлгөөний хязгаарлалт хийгдэхгүй аж.

Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл мэндийн газар

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.31.176) 2021 оны 01 сарын 15

Хөөрхий дөө гэрээс гараагүй өнөөдрийг хүрсэн л байгаа нөгөө л гадуур гарах зөвшөөрөлтэй хүүхдүүдээс нь халдвар авсан байхыг үгүйсгэж болохгүй түүнээс биш гэр бүлээрээ хөл хорионд байсан бол гайгүй баймаар эсвэл эмнэлгээс авсан байх

0  |  0
Top