БГД-ийн 4-р хорооны 4000 иргэний шинжилгээ СӨРӨГ гарчээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 15

Нийслэлийн Баянгол дүүргийн 4-р хороо, Баянзүрх 17-р хороонд “Ковид-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан 2021 оны нэгдүгээр сарын 14-16-ны хооронд дээрх нутаг дэвсгэрт зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийж, коронавируст халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг зохион байгуулж байна. 

Баянгол дүүргийн 4-р хороонд 2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр нийт 5023 хүнээс шинжилгээний сорьц авчээ. Өнөөдрийн 18:00 цагийн байдлаар 4000 хүний шинжилгээний хариу гарсан нь бүгд СӨРӨГ байна.

Тус дүүрэгт эрүүл мэндийн байгууллагын 155 ажилтан, мөн цагдаа, онцгой байдал болон ДЗДТГ-ын нийт 123 албан хаагч ажиллалаа.

Баянзүрх дүүргийн 17-р хороонд 2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр 2497 хүнээс шинжилгээний сорьц авсан бол, өнөөдрийн 17:00 цагийн байдлаар 2020 хүн нэмж шинжилгээнд хамрагдаад байна.

Үүнд эрүүл мэндийн байгууллагын 129, мөн цагдаа, онцгой байдал болон ДЗДТГ-ын нийт 350 албан хаагч ажиллаж байна.

Халдварыг тандах, илрүүлэх шинжилгээний хариу бүрэн гарсны дараа голомтын халдваргүйтгэл хийж, зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг цуцлах юм.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top