Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, шинжилгээ цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд 18487 хүнд шинжилгээ хийхэд 21 хүнд коронавирус илэрчээ.
Тодруулбал,
Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 685 боллоо. Кластер голомтын халдварын тоо 1011 хүрсэн бол улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 1512 байна. Эдгээрээс 909 өвчтөн эдгэрч, эмнэлгээс гарчээ.
Сүүлийн 24 цагт Цэргийн төв эмнэлгээс 20, ХӨСҮТ-өөс 10 хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжжээ.
Баянзүрх дүүргийн 17-р хороонд халдварын тархалт өндөр байгаатай холбоотойгоор өргөжүүлсэн тандалт хийж, өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд 6000 гаруй хүнээс шинжилгээ авчээ. Эдгээрээс хоёр өдрийн хугацаанд нийт 12 хүний шинжилгээнд халдвар илэрсэн байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1353 хүн ойрын хавьтлаар, 2859 хоёрдогч хавьтлаар бүртгэгдээд байна.
"Сүүлийн үед ирж байгаа коронавирусний халдвар авсан хүмүүс маш хүнд ирж байна. Томуу, амьсгалын замын халдвар үүссэн үедээ эмнэлэгт хандахгүй өвчнөө хүндрүүлж, дараа нь эмнэлгээс эмнэлэг дамжин үзүүлэхдээ халдвар авсан, хүндэрсэн байх талтай байна. Энэ нь бусдад халдвар тараах магадлалыг нэмэгдүүлж байна. Өчигдрийн нэг батлагдсан тохиолдол Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт өмнөх өдөр нь ирсэн байсан. Тус эмнэлгийнхэн яаралтай шинжилгээ авч, тусгаарлан ажиглах байрандаа эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн тул хавьтагчийн тоо бага байна. Ханиадтай мөртлөө ажлаа хийж байгаа хүмүүс байна. Өвдсөн үедээ олон хүнтэй газар ажилламааргүй байна. Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмж, мэдээлэл авах хэрэгтэй" гэдгийг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nХэрэв танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59