БЗД-ийн хэмжээнд 200.000 иргэн шинжилгээнд хамрагджээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 16

Халдварын тархалт хамгийн өндөртэй байгаа Баянзүрх дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 200.000 орчим иргэн Ковид-19-ийн шинжилгээнд хамрагджээ.

Тус дүүргийн 17-р хороонд сүүлийн хоёр өдөр хэсэгчилсэн хязгаарлалт тогтоон, тухайн хорооны иргэдээс өргөжүүлсэн шинжилгээ авч байгаа. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд 18487 хүнд шинжилгээ хийхэд 21 хүнд коронавирус илэрсэн ба "Ачтан" эмнэлгийн голомттой холбоотой гэр бүлийн тусгаарлалтад байсан 4 хүнээс гадна Баянзүрх дүүргийн Тохижилт, үйлчилгээний компанийн 6 ажилтан, тус дүүргийн 17-р хорооны шинжилгээнээс 6 хүн (Өмнөх өдөр нь мөн 6 илэрсэн)-ээс халдвар илэрсэн юм. (Бусад нь батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүмүүс).

Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн хэмжээнд 1500 гаруй тусгай чиг үүргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Түүнчлэн Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу нэмэлтээр хэсэгчилсэн хөл хорио тогтоосон 17-р хороонд 300 гаруй төрийн алба хаагч нэмэлтээр ажиллаж байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ggg(64.119.22.147) 2021 оны 01 сарын 16

Hul horio 16nd duusna gsn duusaaguu yumuu

0  |  1
Top