Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар өнөөдөр (2021.01.16) Нийслэлийн Засаг даргын тамгийн газарт ажиллалаа. Энэ үеэр Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын өргөтгөсөн хурал боллоо.
Нийслэлийн онцгой комиссоос 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс хойш халдварын голомтын 119 цэгт халдвар хамгааллын дэглэм сахиулах, халдваргүйжүүлэлт хийж ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд хязгаарлалтын дэглэмийг сахиулах чиглэлд Цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт болон Дотоод хэргийн их сургуулийн сонсогч нар буюу нийт 16907 алба хаагч хяналт тавин ажиллаж байгааг Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.
Мөн нийслэлийн онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар товч мэдээлэл хийсэн. Зарим дүүргийн онцгой комиссын дарга нартай болон товчоодод ажиллаж байгаа алба хаагчидтай цахимаар холбогдон санал солилцсон. 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс 2021 оны нэгдүгээр сарын 15-ны хооронд Улаанбаатар хотоос 86436 тээврийн хэрэгслээр 225248 мянган зорчигч гарсан байна.
Цаашид үйл ажиллагааг нь нээхээр судалж байгаа зарим салбаруудын талаар Онцгой комиссын гишүүд санал солилцсон байна.
Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатар 2021 оны нэгдүгээр сарын 19-нөөс эхлэн ТҮЦ, гар утасны худалдааны газруудын үйл ажиллагааг нээх саналтай байгаа бол Нийслэлийн Онцгой комисс барааны дэлгүүрүүдийг нээх боломжтой талаар санал солилцжээ. Эцсийн шийдвэрийг Онцгой комиссын Шуурхай штаб болон Нийслэлийн Онцгой комисс хуралдаж, гаргана.
Шадар сайдын зүгээс аж ахуй нэгж, иргэдийн хариуцлагыг өндөржүүлэх, эрүүл мэндийн төвүүдийн бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөөнд дахин хяналт тавих, иргэдийн QR код ашиглах ажлыг эрчимжүүлж ажиллахыг Нийслэлийн онцгой комисс болон бусад мэргэжлийн байгууллагуудад үүрэг чиглэл болголоо.
Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба
Сэтгэгдэл ( 10 )
temtseen uraldaan neej blhkumu eruul mendee demjin darhlaaga bas demjin shd sport
Хувцас үсчин гээд нээ л дээ. Тэд бас хүн шүү дээ. Хоёр сар орлогогүй ажилгүй суувал ямарч хүн хэцүүднэ биздээ. Зарим нь бүр хаа хорь л гэх юм. Яасан муухай хүйтэн цэвдэг сэтгэлтэй юм бэ. Өөр дээрээ бодоод үз дээ. Чи орлогогүй 2 сар гаруй болбол яах вэ . Чи бол тураад үхнэ. Тэгвэл өвдсөн нь дээр үү, өлсөөд үхсэн нь дээр үү. Иргэдээ ингэжүйл лайг нь үзэж ялгаварлан гадуурхахаа зогсоо.
gadaadad bgaa irgedee avahgui bgaa Sodbaatariig yaaraltai ogtsruulah heregtei. gadaad yamnii zaluu ch gesen ohtsroh estoi. demduu hunleg bus bna. bas mash hund surtaltai udaan bna. ajlaa hiij chadahgui bna gesen ug biz dee.
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nХэрэв танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59
Сумъяабазарыг зайлуулахгүй бол Улаанбаатар сүйрлээ.
Барааны дэлгүүр нээнэ гэхээр барааны захыг бас нээнэ гэсэн үг үү? зах нээвэл хөдөөнийхөн орж ирж түгжрэл үүсээд яг хуучин шиг л бужигнах байхдаа.
ergvv yumaa baraa bolon vschingee neehgvi baij yostoi boonooroo uudag arhia zaruulj bdag bas owoo setgedeg holdvv tolgoinuud
баарааны дэлгүүрүүдээ нээмээр бна. Хүнсний дэлгүүр шиг бөөгнөрөл үүсэхгүй шдээ
Я.Содбаатар огцор
Uchingee neegeed og olsoj uxmeergui bna ger buliin 2xun 2laa ajildag 0 zogsood 3sar bolloo odoo bid nar oorsoniigoo xamgaa laad ajilii