Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өчигдөр (2021.01.16) болж, энэ үеэр үйл ажиллагааг нь хязгаарласан зарим чиглэл, салбаруудыг үе шаттайгаар нээх асуудлыг хэлэлцсэн.
Энэ хүрээнд ирэх 7 хоногийн даваа гаригаас зарим төрлийн барааны худалдаа, үйлчилгээний тодорхой чиглэлүүдийг халдвар хамгааллын дэглэм, шаардлагуудыг мөрдүүлэн нээх шийдэрийг Нийслэлийн онцгой комиссоос гаргасан юм.
Тодруулбал, маргаашнаас буюу даваа гаригаас
Мөн иргэдийн агаарт гарах, ууланд алхах зэргээр дархлаа, эрүүл мэндэд чиглэсэн үйлдлийг дэмжих хүрээнд зарим цэгүүд, зогсоолуудын үйл ажиллагааг эргэн хэвийн горимд шилжүүлэх ажээ.
Нийслэлийн хэмжээнд 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, 18 салбар чиглэлийн үйл ажиллагаанд нэр дурдан хязгаарлалт тогтоож, бусад бүх төрлийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний үйл ажиллагааг нээсэн. Харин энэ удаа халдварын тархалтын нөхцөл байдалд хийсэн шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ, мэргэжлийн байгууллагуудын саналд үндэслэн үе шаттайгаар нээж байна.
Дараагийн ээлжинд нөхцөл байдлаас хамаарч үлдсэн бүх төрлийн барааны худалдааг нээхээр төлөвлөсөн. Иймд мэргэжлийн байгууллагууд цаашид нээгдэх аж ахуй нэгжүүдэд шаардлагатай мэдээллийг урьдчилан хүргэж, үйл ажиллагаа нээхэд хэрэгцээтэй бэлтгэлийг хангуулах ажлыг зохион байгуулах юм.
Үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн хязгаарлах салбарууд
1. Хүнсний болон ахуйн хэрэглээнээс бусад барааны худалдаа (Бүх төрлийн хувцас, гэр ахуйн бараа, бөс бараа, гоо сайхны бараа, тоглоом)
2. Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт
3. Бүх төрлийн баар
4. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
5. Цахим болон бүх төрлийн тоглоомын үйлчилгээ
6. Спортын арга хэмжээ (Заал, фитнес, бүжиг, иогийн клуб)
7. Саун, бассейн
8. Шашны зан үйл (Гандан, сүм хийд, мөргөлийн газрууд)
9. Урлаг соёл, үзвэр үйлчилгээ
10. Үсчин, гоо сайхан, хумс засал
11. Бариа засал, массажны газар, алжаал тайлах төв
12. Амралт, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал
13. Нийтийн халуун ус
14. 5-аас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрлэлийн сургалт
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 7 )
Наймаачид үсчингүүд хүн биш юм байхдаа. Бас л эвгүй лсанагдаж бна.
Ядарсан үсчингүүдэд их дээрэлхүү хандаж, хааж, эд нар яах нь бидэнд ямар хамаатай юм гэж шийдэж байгаа юм. Тэгсэн мөртлөө өөрсдөө нууцаар үсээ засуулаад, ард түмэн засуулбал халдвар тараана гээд. Коронагийн энэ олон хүн халдвар авахад нэг ч хүн үсчингээр халдвар аваагүй. дандаа эмнэлэг, гэр бүлийн замаар тархсан. Мэдлэг, боловсролгүй бөхчүүдээр төр засгийг удирдуулбал иймэрхүү ялгаварласан, И март мэт мөнгөтэй луйварчдын бизнес ажиллаж, ядарсан үсчин гоо сайхан зэрэг хүмүүсийн бизнес зогсож хохирох жишээтэй
Хувцас бараа захаа нээгээчээ
өө ашгүй Амьтаны дэлгүүрүүд ажиллах нь ээ,
zaalaa neegeesei teng bugesnud
Esusiin sumuudiig neej bolohgui shu 13 r horoolol zuun 4 n zamiin hoino baidag Esusiin haanhlal tsuglaanii pastor Narmandah gej nuhor ailiin huuhduudiig 24 tsagiin morgol gedegeer honuulj odor shunogui bailgaj tamlaj bna. Shashinii ner barin humuusiig tamalj bna . Uuniig zohih baiguullaga ni shalgaj ogno uu anhaaraldaa avna uu
төв захуудыг хаах нь зөв хүмүүс хоол хүнс баталгаагүй болсон амьд явья гэвэл хоолоо өөрсдөө зэх