Улаанбаатар хотын хэмжээнд 5 тохиолдол нэмж бүртгэгдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 17

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, шинжилгээ, цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хүргэлээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 15300 хүнд шинжилгээ хийхэд Улаанбаатар хотын хэмжээнд коронавирусний таван тохиолдол нэмж бүртгэгджээ. Тодруулбал, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал дөрвөн хүнээс болон Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хэвтсэн нэг хүнд халдвар илэрсэн байна. 

Тухайн өвчтөн өчигдөр буюу нэгдүгээр сарын 16-нд ходоодны цус алдалт гэсэн оноштойгоор тус эмнэлэгт хэвтжээ. Өвчтөнөөс Хүлээн авах, Яаралтай тусламжийн тасагт ирсэн даруйд нь түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад хариу эерэг гарсан тул сэжигтэй тохиолдол гэж үзэн, яаралтай тусгаарлаж, эмчилгээ, үйлчилгээ үзүүлжээ. Өнөөдөр өглөө PCR шинжилгээний хариугаар халдвар авсан нь батлагдсан байна. Түүнийг эмнэлгийн тасаг дотогш оруулалгүй тусгаарласан тул олон хүнтэй хавьтал болоогүй ба өвчтөний биеийн байдал хүнд байгаа талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ. 

Дотоодын батлагдсан нийт тохиолдол 1016 боллоо. Харин Улаанбаатар хотын кластер өвчлөлийн тоо 690 хүрчээ. 

Top