Эрүүл мэндийн яамны мэдээлснээр сүүлийн 24 цагийн хугацаанд 15300 хүнд шинжилгээ хийхэд Улаанбаатар хотын хэмжээнд коронавирусний таван тохиолдол нэмж бүртгэгджээ. Эдгээрийн дөрөв нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хүмүүс бол УНТЭ-т ирсэн нэг иргэнээс халдвар илэрсэн байна.
Тухайн өвчтөн өчигдөр буюу нэгдүгээр сарын 16-нд ходоодны цус алдалт гэсэн оноштойгоор тус эмнэлэгт хэвтжээ. Өвчтөнөөс Хүлээн авах, Яаралтай тусламжийн тасагт ирсэн даруйд нь түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад хариу эерэг гарсан тул сэжигтэй тохиолдол гэж үзэн, яаралтай тусгаарлаж, эмчилгээ, үйлчилгээ үзүүлжээ. Өнөөдөр өглөө PCR шинжилгээний хариугаар халдвар авсан нь батлагдсан байна. Түүнийг эмнэлгийн тасаг дотогш оруулалгүй тусгаарлан, шаардлагатай эмчилгээг үзүүлж байгаа тул олон хүнтэй хавьтал болоогүй аж.
Сэтгэгдэл ( 4 )
Гадуур ч нилээн тархсан байх аа..Эмнэлэгт ирж ковид батлагдсан хэд хэд гарлаа.Эмнэлэгт ирэхээсээ өмнө юу болсоныг таашгүй.Тэр талаар мэдээлэл өгөхгүй байна .Юу л болоод байна даа.
Шинэ голомт гэсэн уг Чингэлтэйн эмнэлэгт очсон хун бас Хун амын дунд тараад байна гэсэн уг
Гэрээр нь баахан хүмүүс хольхсон байх даа
Wow,estoi zuv arga xemjee avsan baina iim l baix xeregtei