Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өгч байна. /2021.01.18/
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лаборториудад 9115 хүнд PCR шинжилгээ хийхэд 9 хүнд коронавирус илэрлээ. Эдгээр нь УБ хотод бүртгэгдлээ. Эдгээр 9 хүнээс 25-р эмийн сан буюу Монос эмийн сангийн батлагдсан тохиолдлын гэр бүлийн хавьтлууд, мөн тухайн үед засвар хийж байсан хоёр хүн гээд дөрвөн тохиолдол нь тус эмийн сангийн хавьтал байна. Гурван хүн нь БЗД-ийн Тохижилт үйлчилгээний газрынх, хоёр хүн нь ажиглан тусгаарлалтад байсан гэр бүлийн хавьтал байна.
Улаанбаатар хотод нийтдээ батлагдсан тохиолдол 699 болсон. Бусад аймгуудад өвчлөл бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 1025 тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагт 20 хүн эдгэрч, гэртээ гарсан байна.
Монгол Улсын хэмжээнд нийт коронавируст халдварын батлагдсан тохиолдол 1526 болсон. Үүнээс эдгэрсэн 967 буюу 63.4 хувь нь эдгэрсэн байна. Эмчлэгджэж байгаа 548 хүн байгаагаас маш хүнд 2, хүнд 10, хүндэвтэр 37, хөнгөн 499 хүн байна.
ШУУД ДАМЖУУЛАЛТ