А.Амбасэлмаа: "Монос"-ын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 4 хүнээс халдвар илэрлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 01 сарын 18

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.01.18/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт нийт 9115 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс есөн хүнээс халдвар илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Эдгээр хүний дөрөв нь "Монос"-ийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хүн байна. Харин Баянзүрх дүүргийн  Тохижилт үйлчилгээний газрын гурван хүн, үлдсэн нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлынх байна. Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 699 боллоо. Бусад аймагт бүртгэгдээгүй. Өнгөрсөн хоногт 20 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа" гэж ярилаа.  

Top