Байгууллагууд ажлын байрандаа цөөн хүн ажиллуулах нь эрсдэлээс хамгаална гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 18

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ээс коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. /2021.01.18/

Нийслэл хот халдварын өндөр эрсдэлтэй байгаа учраас өнөөдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд халдвар, хамгааллын дэглэмийг сайтар мөрдөхийг анхаарууллаа.

Тухайлбал, байгууллагууд ажлын байрандаа нийт ажилчдынхаа 1/3-ийг ажиллуулах, нэг ажилтанд ногдох талбай 4 мкв байх, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх шаардлагатай. Тухайн байгууллагад халдварын ямар нэг сэжигтэй тохиолдол үүсэхэд байгууллагын үйл ажиллагаа эрсдэлд орохгүй, хэвийн үйл ажиллагаа явуулахад энэ нь чухал нөлөөтэй.

Байгууллагууд агааржуулалтыг  сайн хийх хэрэгтэй. Ажилчдын ажлын ачааллыг жигдрүүлэх, дархлааг нь дэмжихэд анхаарахыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөлөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top