“ТҮК-ийн ажилчид халдвар авсан нь ил задгай хаясан масктай холбоотой байж ч магадгүй”

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 18

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ээс коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. /2021.01.18/

Иргэд коронавируст халдвараас сэргийлэхийн тулд амны хаалт тогтмол зүүж байгаа ч зөв зүүж хэвшээгүй байдал нийтлэг байгааг анхаарууллаа. Мөн хэрэглэсэн амны хаалтаа орц, гудамжинд  хаа хамаагүй газар ил задгай хаяж буй нь халдварын тархалтыг нэмэгдүүлэх эрсдэлтэйг санууллаа.

Сүүлийн өдрүүдэд ТҮК-ийн ажилчид болон орцноос үүссэн голомтуудын халдвар нэмэгдэж буй нь магадгүй иргэдийн ил задгай хаясан масктай холбоотой байхыг ч үгүйсгэх аргагүй гэж ЭМЯ-наас мэдэгдлээ.

Өнгөрсөн хоногт нийт 9115 хүнд шинжилгээ хийснээс есөн хүнээс халдвар илэрсэн нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн гэдгийг ХӨСҮТ-ээс мэдээлсэн. Дөрөв нь "Монос"-ын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хүмүүс бол гурав нь Баянзүрх дүүргийн  Тохижилт үйлчилгээний газрын гурван хүн, хоёр нь бусад тохиолдлуудын ойрын хавьтал  аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.46.255) 2021 оны 01 сарын 18

Mask ch bai hog ch bai shuud hayadag adguusnaas door uhaantai ergyynyyd hezee neg hotiin soyold suraltsnaa??!!harhaar byr tsohiood avmaar,am hamraasaa nus tseree goojuulsan byr sejgiin harvaas((durtai gazraa hogoo hayaj sheej baana!! Zailval taarna!

1  |  0
ЗОЧИН(150.129.143.253) 2021 оны 01 сарын 18

ХЭЗЭЭДЭЭ МОНОСТ ӨВЧИН ГАРСАН ЮМ БЭ? НУУГААД. ХЭН ОДОО МОНСООР ҮЙЛчЛҮҮЛЭХ ВЭ. БИТГИЙ ХЭЛ ГЭЖ МОНОС-ЫН ЗАХИРГАА ГУЙЖ МӨНГӨ ХАХУУЛЬД ӨГСӨН БОЛЖ БАЙНА УУ? ӨЧИГДӨР МОНОС”-ЫН АПТЕКААР ОРОХОО ШАХААД ӨӨР АПТЕКААС МОНОС-ЫН ЭМ АВСАН. ОДОО ТЭРИЙГЭЭ УУХГҮЙ БАЙХААС ЯМАР Ч ГЭСЭН ХЭДЭН САР ХҮЛЭЭНЭ. ҮЙЛДВЭРТ НЬ ЮМ УУ АПТЕКТ ЮМУУ ХЭЛЭЭЧ. НУУВЧ НУГДААНА, ДАРАВЧ ДАЛДАЙНА

1  |  0
Top