Ядуу иргэдийн  86 хувь нь коронавирусний вакциныг үнэ төлбөргүй хийлгэх хүсэлтэй байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 18

Дэлхийн банк, Үндэсний статистикийн хорооноос Коронавируст халдварын өрхөд үзүүлж буй нөлөөг цаг тухайд нь хянах зорилготой ээлжит буюу гурав дахь удаагийн судалгааг хийжээ.

Судалгаанаас үзэхэд Ковид-19-ийн баталгаатай вакциныг хийлгэх хүсэл хотын хүмүүстэй харьцуулахад хөдөө орон нутгийн хүмүүст их байна.

Ядуу иргэдийн  86 хувь нь вакциныг үнэ төлбөргүй хийлгэх хүсэлтэй байна. Гэхдээ вакцин үнэ төлбөртэй байсан ч хийлгэх тэдний хүсэл нь ядуу бус хүмүүсийнхтэй ижил байна гэж судалгааны тайланд дурджээ.

Иргэд ойролцоогоор 25,000 орчим төгрөгийг Ковид-19 вакцин хийлгэхэд зарцуулж чадна гэж хариулжээ.

 Улаанбаатар хотод амьдардаг болон ядуу бус хүмүүс вакцин тариулахад арай илүү мөнгө буюу 27-30 мянган төгрөг  зарцуулах боломжтой гэжээ.  Харин хөдөө орон нутгийн болон ядуу иргэд их мөнгө зарцуулах боломжгүй (19-20 мянган төгрөг) гэж хариулсан байна.

Ковид-19 вакцины баталгаатай эсэх, даган гарах гаж нөлөөний талаарх санаа зовнил нь иргэдийн  вакцинд хамрагдах хүсэл эрмэлзлэлийг бууруулж байна гэв.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(109.89.151.254) 2021 оны 01 сарын 18

Yaduu ch bai bayan ch bai irged yaxaaraa vaktsinii mongo tolox estoi gej, byx uls ornuudad vaktsiniig irgeddee ynegyi tarij baigaa !!Delxiig xamarsan taxal uls bygdiig xariutsaj tolox estoi !Odoo vaktsinii tarxi ugaalt exelsen bololtoi Mongold !

0  |  0
Мон(202.179.25.246) 2021 оны 01 сарын 18

Монголд вакцин байхгүй. Эрх мэдэлтнүүдэд нь сэтгэл байхгүй. Ямаанаас дор орсон мрнголчууд хэзээ хүнээ дээдэлдэг болох вэ?

0  |  0
Top