УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл өнөөдөр /2021.01.18/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр гадны улс орноос иргэдийг татан авалттай холбоотойгоор тусгаарлах байрны талаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Иргэдийг татан авах ажил ялангуяа дотоодын тусгаарлах байрны нөөц боломжоос шалтгаалдаг. Өнөөдрийн байдлаар тусгаарлан ажиглах байрны бэлтгэлийг хангуулахаар УОК-ын Шуурхай штаб, холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байна. Улаанбаатар хотод нийлбэр дүнгээрээ 39 тусгаарлан ажиглах байрыг ашиглаж байгаа. Тусгаарлах байрыг нэгдүгээр дотоодын хавьтлуудыг тусгаарлах, хоёрдугаарт гадаад улс орноос ирсэн иргэдийг тусгаарлах гэсэн чиглэлээр ашиглаж байна.
Яг өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 22 тусгаарлах байранд 959 иргэнийг ажиглалтад байлгаж байгаа. УОК-ын Шуурхай штаб бол ялангуяа дотоодын хавьтлын ХӨСҮТ-өөс өгсөн чиглэлийн дагуу иргэдийг тусгаарлан ажиллаж байгаа. Мөн өнгөрсөн тусгай үүргийн нислэгээр ирсэн 348 иргэн тусгаарлан ажиглах байранд байгаа.
Энэ сард үйлдэгдэх үлдсэн нислэгтэй холбоотой тусгаарлан ажиглан ажиглах зургаан байрны бэлтгэлийг хангууллаа.
Тусгаарлан ажиглалттай холбогдуулаад Монгол Улсын Шадар сайдын Тусгаарлан ажиглах байранд мөрдөх түр журмыг шинэчлэн боловсруулаад ажиллаж байна
Тусгаарлан ажиглах байрны аюулгүй байдал, дотоод халдвар хамгааллын дэглэмийг сахихтай холбоотой камерын хяналтыг тагнуулын байгууллага хийж байгаа. Хяналтаар илэрсэн аливаа зөрчлийг тухай бүр УОК-ын Шуурхай бүлэг ирүүлж байгаа. Зөрчилтэй холбогдуулаад УОК-ын шуурхай штабаас зөрчлийг арилгуулах тал дээр ажиллаж байна" гэв.
Сэтгэгдэл ( 0 )