Улаанбаатараас Хөвсгөлд очсон иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарчээ

2021 оны 01 сарын 18

Улаанбаатар хотоос Хөвсгөл аймагт очсон нэг иргэний түргэвчилсэн оношлуурын шинжилгээний хариу сул эерэг гарсан байна. Тухайн иргэнийг өнөөдөр /2021.01.18/ аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарласан байна.

Тус аймгийн Түнэл сумаас Улаанбаатар хотруу буяны ажлаар явсан иргэд буцахдаа Драгон орчмоос суулгаж ирсэн иргэн Б-ийн түргэвчилсэн оношлуурын шинжилгээний хариу сул эерэг гарчээ.  Автомашинд хамт явсан есөн иргэнийг зочид буудалд тусгаарласан байна.

Дээрх иргэдийн шинжилгээг Орхон аймаг руу илгээсэн бөгөөд хариу маргааш өглөө гарах гэнэ.  Иргэн Б нь Улаанбаатар хотод Баянгол дүүргийн 8-р хороонд 10 хоног найзындаа байсан аж.

Top