Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өгч байна. /2021.01.19, 11:00 цаг/
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лабораториудад 17,646 хүнд PCR шинжилгээ хийхэд 10 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээр тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Бүгд батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд юм байна. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 1035 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд аймгуудад халдвар бүртгэгдээгүй.
Сүүлийн 24 цагт 28 хүн эмчлэгдэж, гэртээ гарсан. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1536 болсон. Үүнээс 995 хүн эдгэрлээ. Эмчлэгдэж байгаа 530 хүнээс хоёр хүний бие маш хүнд байна.
ШУУД ДАМЖУУЛАЛТ