Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өгч байна. /2021.01.19/
Коронавирусний халдвар авсан байсан иргэн Цэргийн төв эмнэлэгт нас барсан гэх мэдээллийг сэтгүүлч тодруулан асуухад “Нэгдүгээр сарын 16-нд Цэргийн төв эмнэлэгт нэг хүн нас барсан. Гэхдээ энэ иргэн коронавирусний халдвар авсан ч эдгэрсэн байсан. Гурван удаагийн шинжилгээгээр вирус илрээгүй. Нас барсан шалтгаан нь суурь өвчин буюу зүрхний өвчний улмаас нас барсан.
Ер нь олон улсын болон дотоодын нөхцөл байдлыг авч үзэхэд архаг суурь өвчтэй, 60-аас дээш насны хүмүүс коронавирусний халдвар авсан тохиолдолд эрүүл мэндийн байдал нь хүндэрч байгаа” гэх мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өглөө.